Saturday, February 18, 2012

Экологийн тухай ойлголт


   

БИОЛОГИЙН БУЮУ СОНГОДОГ ЭКОЛОГИ

Экологи гэдэг нэр томъёог 1866 онд германы эрдэмтэн Э.Гекель (E. Наескел )  анх үндэслэжээ. Тэрээр экологи бол байгалийн тэнцвэрийн тухай, амьд бие ба  түүнийг хүрээлэн буй орчны органик бус бүрэлдхүүн хэсгийн хоорондын харилцан хамаарлын тухай шинжлэх ухаан юм. Нэг үгээр хэлбэл Ч.Дарвины  амьдралын төлөө тэмцлийн нөхцөл гэж тодорхойлсон байгаль дахь нийлмэл холбоо хамаарлыг судалдаг шинжлэх ухаан юм гэж тодорхойлжээ. Дээрх тодорхойлолтонд экологийн шинжлэх ухааны сонгодог утга бүхэлдээ агуулагдаж байна. Экологийн шинжлэх ухаан амьд бие гадаад орчины хоорондын харилцан үйлчлэл төдийгүй мьд биесийн хоорондын харилцан үйлчлэл тэдгээрийн шүтэлцээ тэнцвэрт байдлыг судална. Биологийн шинжлэх ухааны бүх салбар амьд оргонизмын нэгдэл үйл ажиллагааг гадаад орчны  хам үйлчлэлийн нөлөөн дор судална.
Одоо орчны тухай асуудлыг тодруулан авч үзъе   орчин хэмээх ойлголт бас өргөн агуулгатай. Биологийн аливаа зүйл амьдарч байгаа хүрээлэлдээ тодорхой ‘’шаардлага’’ тавина  эдгээр шаардлага нийлж байж сая тухайн зүйлийн амьдрах орчны шинж чанар төлөвийг тодорхойлно. Дэлхий дээр одоо амьдарч байгаа биологийн зүйлийн тоо хэмжээ олон саяар хэмжигдэнэ. Олон сая зүйлийн амьд биетийн орчиндоо тавих шаардлага, тэдгээрийн хоорондын шүтэлцээ нь байГАЛИЙН нийлмэл тогтолцоог /биоценоз экосистем / бүрдүүлнэ. Энэхүү нийлмэо тогтолцооны төлөв байдал нь амьдрах орчны чанарыг тодорхойлно. Хэдий чинээ олон зүйлийн ургамал амьтан багахан хэмжээний талбайд зэрэгцэн оршино, орчны чанар төдий чинээ сайн байна гэж үзэх боломжтой.  Нөгөө талаар тоон үзүүлэлтийн цаана энэхүү нийлмэл тогтолцооны бүтэц зөв байгаа хэсгийг анхаарх ёстой. Бүрэлдхүүний  аль нэг хэсэг хэт давамгайлбал тухайн тогтолцооны тэнцвэрт байдалд сөрөг үр дагавар бий болно. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд экологи бол супероргонизмы  шиншлэх ухаан гэж бичих болсон. Биологийн шинжлэх ухааны өнгөрсөн зууны шинжлэх ухааны нэг том ололт бол амьд организмын  бүтэц зохион байгуулалтын түвшинг системчилсэн явдал юм. Биолгийн макросистем буюу популяци биоценоз, экосистем  бол экологийн шинжлэх ухааны судлах зүйл юм. Өөрөөр хэлбэл амьдралын мөн чанар , зүй тогтолыг популяци биоценоз, экосистемийн түвшинд судалдаг шинжлэх ухааныг экологи гэж тодорхойлох болов. Экологи бол нийлмэл шинжлэх ухаан юм. Эколлогийн үндсэн гурван чиглэл бол бодгалийн экологи / аутоэкологи /популяцийн экологи, бүлгэмдлийн экологи / синэколги/ юм. Судалж байгаа объектоос нь хамаарч ургамлын эколги, амьтны экологи, бичил биетний экологи, ойн экологи хүний экологи гэх мэтэчлэн ангилагдана. Тэгвэл амьдрах орчин болдон түүний бүрдлээр нь хуурай газрын, далай  тэнгэсийн экологи гэж ангилж болно. Орон зай цаг хугацааны хамаарлаар нь түүхэн хөгжлийн экологи палеоэкологи гэж ангилж болно.


ХАВСРАГА  ЭКОЛОГИ / НИЙГМИЙН ЭКОЛОГИ /

Хүн төрөлхтөн байгалийн нийлмэл тогтолцооны ижил эрхтэй нэгэн гишүүн байхаа больж, түүнийг эзэмдэгч хувирган өөрчлөгч агуу их хүч болон хувирч хүн амын өсөлт хурдасхын хэрээр байгалийн нөөц баялагийн ашиглалтанд онцгой зөрчил гаргах болов. Томоохон хот суурин, тэдгээрийг холбосон дэд бүтцийн барилга байгууламж /зам, суваг шуудуу, далан, шугамууд / , эрчимжсэн хөдөө аж ахуйн эзлэх талбайн хэмжээ улам бүр томорч нягтарснаар байгалийн тогтолцооны мөн чанарт шууд үл анзаарагдах өөрчлөлт их хэмжээгээр гарах болов. Сүүлийн жилүүдэд устаж алга болсон зүйлийн эхэнх нь шууд агналт% ашиглалтын улмаас харин түүний амьдрах орчинд өөрчлөлт гарсанаас үүдэлтэй болохыг нэгэнт тогтоожээ. Хүн байгалиас  хэрэгтэй бүхнээ авч болох мэт өрөөсгөл хандлага олон зууны турш давамгайлж байсан бол сүүлийн жилүүдэд байгалийн нөөцийг  зохистой ашиглах шинэ үзэл баримтлал бий болон  төлөвшиж  байна. Хүрээлэн  буй орчин ба хөгжлийн дэлхийн комисс (WCED-World commission on environment and development, 1987 )тогтвортой  хөгжлийн үзэл  баримтлалыг ирээдүй үеийнхний хэрэгцээ шаардлагад аюул гамшиг учруулахгүйгээр өнөө үеийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн хөгжил    хэмээн тодорхойлж байна.
Бразилийн нийслэл РИО-ДЕ- ЖАНЕРО хотноо 1992 онд дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт болж олон чухал баримт бичиг боловсруулан гаргасан. Үүнд 21-р зууны мөрийн хөтөлбөр, биологийн олон янз байдлын болон уур амьсгалийн конвенци, ойн тухай мэдээлэл зэрэг бичиг баримтууд хамаарх бөгөөд эдгээрийн үзэл санаа хүн төрөлхтөний өнөөгийн болон ирээдүйн баталгааг хангахад чиглэгдсэн байна.  Байгаль хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал өнөөдөр дэлхий дахины тулгамдсан зорилт болохыг энэ чуулга уулзалт дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Дээр өгүүлснээр биологийн аливаа зүйлийн оршин тогтнох орон зайг амьдрах орчин гэдэг бол хүн төрлөхтний соёл, иргэншлийн орон зайг хүрээлэн буй орчин гэж үзэж болно. Хүрээлэн буй орчны хамгаалал гэж ярихад боилогийн зүйл,  тэдгээрийн хам тогтолцоо/ биоценоз, экосистем/-г хамгаалах асуудал давхар хөндөгдөнө. Амьд байгаль өөрөө хүрээлэн буй орчны нэг хэсэг боловч хүн эрүүл аж төрөн амьдрах орчныг баталгаатай хадгалах үндэс бол байгалийн унаган тогтолцоог хэвээр үлдээх явдал болно. Хүрээлэн буй орчныг цэвэр ариун байлгах хамгийн зөв зам бол тухайн орчны төрлөх тогтолцоог хэвээр нь зөв хадгалан үлдээх явдал юм. Тухайлбал хөвсгөл нуурын усыг цэвэр байлгая гэвэл тэр экосистемийг бүрдүүлж байгаа бүх амьд бүрэлдхүүн хэсгийн хоорондын харьцаа бүтцийг зөв барьж байх нь зүйтэй юм. Харин энэ тогтолцоонд нэгэн өөрчлөлт гарвал хичнээн боловсронгуй техник технологи хэрэглээдч усны чанарыг баталгаатай болгох нь амаргүй, болдог юмаа гэхэд асар их хөрөнгө шаардана. Нэгэн амьд биет ба амьдрах орчин тэдгээрийн хоорондын харилцан  хамаарлыг судалдаг шинжлэх ухаан болохын хувьд экологийн шинжлэх ухаан нь байгаль хамгаалал хүрээлэн буй орчны хамгаалийн орчны үндсийг бий болгоно. Орчныг хамгаалах, цэвэр байлгах тухай асуудал юунд ч гар хүрэхгүй онгон  дагшин байлгая гэсэн хэрэг огт биш. Байгалийн  нөөцийг ашиглахдаа ч гэсэн орчиндоо сөрөг нөлөө, үр дагавар учруулахгүй хэмжээнд, ашиглана гэсэн үг. Үүнийг тогтооход экологийн мэдлэг хэрэг болно. Мэргэжлийн үндсэн мэдлэггүйгээр хамгаалах, зохистой ашиглах тухай ярих нь зүйд нийцэхгүй. Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны хамгаалал хэмээх ойлголтууд хэдийгээрхарилцан хамаатай, нэг нэгнээ баяжуулдаг, нягт холбоотой боловч бас яг ижилхэн зүйл огт биш. Нэгэнт байгаль, хүрээлэн буй орчны хамгаалал дэлхий дахинаа тулгамдсан асуудал болохын хувьд нийгмийн амьдралын бүх хүрээ, бүх мэргэжлийн хүмүүсийн оролцоог шаардах нь дамжиггүй.  Эдгээрээс зарим нэг голлох чиглэлүүдийг дурьдахад:
Ø  Байгаль орчны /экологийн /эдийн засаг
Ø  Экологийн эрх зүй
Ø  Экологийн гоо зүй
Ø  Нийгмийн экологи
Ø  Экологийн баримжаатай  нийгэм – эдийн засгийн бодлого
Гэх мэт мэдлэгийн цоо шинэ олон чиглэл бий болон эрчимтэй хөгжиж байна.
Байгалийн нөөцийг зөв үнэлж  түүнийг улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлтэнд тусгаж байх нь чухал юм.  Байгалийн нөөцийг зөв үнэлэх нь   түүнийг ашиглах хамгаалах ажиллагааг баримт,  үндэслэлтэй болгохын дээр түүнд хандах хандлагыг үндсэнд нь өөрчлөх юм. Гэхдээ байгалийн амьд баялагийн нөөцийг бүрэн гүйцэт зөв үнэлэх аргачлал одоогоор алга. Нэг ширхэг модны үнийг тогтоохдоо түүнээс чухам юу авч шиглаж болох вэ? гэдгийг дангаар тооцох нь учир дутагдалтай болно. Гэтэл нэг модыг ашиглаагүй тохиолдолд, өөрөөр хэлбэл тэр мод ургаж байхдаа байгаль орчиндоо ямар үйлчилгээ үзүүлдэг ач тустай болохыг авч үзэх  нь асуудлын нөгөө тал юм. Байгалийн амьд байгалийнэдийн засгийн үнэлгээг зөв хийхэд хамгийн төвөгтэй асуудал нь энэ. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийн байгальд үзүүлэх үйлчилгээг танин мэдэж түүнийг үнэлгээнд тусгах нь амаргүй. Хүн зөвхөн өөртөө ямар болбогдолтой болохыг харгалзан ургамал амьтныг хортой хоргүй гэж ангилдаг. Хог  ургамал, хортон шавьж  мэрэгч ч байгальд үнэлж барахын аргагүй их тус хүргэдэг.
Олон улсын жишгээр экологийн эрх зүйн зөрчил хамгийн ноцтой асуудлын нэг болжээ. Байгаль хүрээлэн буй орчноос ангид тусгаарлагдсан нөхцөлд хэрэгжүүлж болох тийм үйлдвэрлэл, бизнесийн болон ахуйн үйл ажиллагаа алга. Энэ бүхэнд эрх зүйн зохицуулга хэрэгтэй болно. Аливаа үйлдвэр барилга байгууламж, бүтээн байгуулалт эхлэхээс өнмө түүнээс үйдэн байгаль, орчинд бий болж болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээг хийлгэх ёстой. Үүнийг янз бүрийн мэргэжлийн хүмүүс хийнэ. Энэ үнэлгээнд тулгуурлан хэрвээ тэр нь ноцтой үр дагатар бий болгохооргүй байвал эрхийн дахин зохицуулалт хийж тухайн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой болно.тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарч болох сөрөг үр дагаварыг  арилгах арга хэмжээг бас зааж өгнө. Улс төрийн аливаа намын мөрийн  хөтөлбөрт экологийн баримжаатай нийгэм эдийн засгийн бодлого баримтлах нь үндсэн хандлага болов. Энэ хандлагын мөн чанар бол байгалийн нөөцийг ашиглах үйл ажиллагаа сөрөг үр дагаваргүй байх, түүнийн эдийн засаг эрх зүйн талаас нь баталгаатай  хангасан байхад чиглэсэн байх ёстой. Экологи нь нэгэнт нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэглэгдэх болсон учир хүн бүр, ялангуяа залуу үеийнхэн тэр талаар зохих мэдлэгтэй сайн бэлгэгдсэн байх ёстой. Иймээс бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөр гэсэн чухал бичиг баримт бий болж хэрэгжүүлэх шатандаа явж байна. Экологийн боловсролийн үндсэн зорилго бол хүн бүхнийг байгаль орчиндоо зохицон амьдрах арга ухаанд сургах явдал юм. Нэгэнт нийгмийн амьдралын цар хүрээ баялаг тул янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн экологийн боловсролд тавигдах шаардлагахарилцан адилгүй байна. 
Бүх нийтэд экологийн боловсрол олгох албан ба албан бус сургалт дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна. Үүнд   :
Ø  Агуулга нь бүх мэргэжлийн хүмүүст хүртээлтэй өгөөжтэй байх
Ø  Биологийн хичээл үзээгүй хүнд ч ойлгомжтой байх, гэхдээ экологийн үндсэн тэдлэгт баттай тулгуурлах
Ø  Экологийн нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, эрх зүйн талд түлхүү анхаарх нь чухал юм.
Өнөө үед хүн бүр экологич байж, өөрийн ажил, мэргэжлийн үйл ажиллагаандаа экологийн сэтгэлгээгээр хандаж байхыг цаг үе шаардаж байна.


1,2 ЭКОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ
 1.2.1 Экологийн шинжлэх ухааны судлах зүйл,  зорилгî экологи гэдэг нэр томъёог анх 1866 онд Германы биологич эрдэмтэн Эрнсть Геккель шинжлэх ухаанд оруулсан. Грекээр  Oikos-орон гэр амьдрах байр, Logos –үг сургааль гэсэн утгатай.
               Экологийн шинжлэх ухааныг амьд биеийн гадаад орчинтой мөн өөр хоорондоо харилцан холбоо хамааралтай аьдрах хэлбэрийг судалдаг шинжлэх ухаан нь анхнаасаа биологийн шинжлэх ухааны нэг салбар –БИОЭКОЛОГИЙГ судалгааны онол, арга зүйн үндэс болон хөгжиж иржээ. Экологийн шинжлэх ухааны онолын үндэс нь боилог болох тухай асуудал одооч ач холбогдлоо алдаагүй боловч эдүүгээ экологийнсудлах зүйлийн хүрээ өргөжин тэлж, судалгааны арга зүйн онол чиглэл, салбаруудад хуваагдан хөгжиж эхэллээ.  Экологийн судлах зүйлийг 3 үндсэн аргаар тоймлон ялгаж үзэх боломжтой.
А.  Судалж буй объектын түвшингээр: аль нэгэн бодголь, аль нэгэн популяци, бүлгүүдийн хамтарч, иж бүрдлээрээ гадаад орчинтой харьцах холбоо  хамаарлыг синэкологийн салбар нэж хуваагдана. Синэкологи нь тодорхой орон зайд амьдарч байгаа амьд биеийн бүлгэмдлээс эхлээд газар зүйн томоохон бүс бүслүүр, ландшафт, дэлхийн нийт боисферийн хэмжээн дэхь экологийн үзэгдэл, зүй тогтолуудыг хамаарсан  судалгаа явуулдаг.

Б . амьдрах орчны онцлогоор: цэнгэг ус, далай тэнгис , эх газрын, хөрсний, ойн, хээрийн, цөлийн, экологи гэх мэт ялгаж болно.

В.  Амьд биеийн ангилал зүйн бүлгээр: бичил биетний, ургамал амьтны хүний гэх мэт ангилал  зүйн томоохон бүлгүүлийн экологийн судлах салбарууд байхаас гадна: замгийн хагийн, шавьжийн, хөхтөн амьтны, загасны гэх мэт ангилал зүйн тусгай нэгжүүдийн экологийн онцлогийг судалдаг салбаруудад хуваагдана.  Нөгөөтэйгүүр байгалийн нөөц орчны бохирдлын нөлөө үр дагаварыг судалдаг экологийн хавсрага чиглэлүүд хөгжиж эхэлж байна.  Зарим хүмүүс химийн, математикийн эдийн засгийн, хууль зүйн экологи гэсэн салбарууд байдаг мэтээр үзүздэг боловч шинжлэх ухааны аль нэгэн тусгай салбарт судлах тодорхой объект буюу судлагдахуун байх ёстой гэлэг ойлголтын үүднээс авч үзвэл эдгээрийг бие даасан шинжлэх ухааны салбар гэж үзхэд учир дутагдалтай . мөн чанартаа байгаль орчин, хүн нийгмийн доторх экологийн үзэгдэл зүй тогтолуудыг судлах эдгээр шинжлэх ухааны тусгай аргуудыг өргөн ашиглах асуудал тавигдаж байгаагаас биш,   математикийн, химийн , физикийн экологи гэсэн бие даасан шинжлэх ухаан хөгжиж байгаа хэрэг гэж үзэж болохгүй. Гэхдээ экологийн шинжлэх ухаан дээр дурьдсан бүх шинжлэх ухааны арга, онолын лүгнэлтүүдийг өөртөө ашиглах нь зүйн хэрэг бөгөөд  эдгээр шинжлэх ухаануудын ололтод  дулдуйдан хөгжиж байгааг үйгүүсгэж болохгүй. Экологийн шинжлэх ухааан нь байгаль ба нийгмийн тогтолцоо, тэдгээрийн бүтэц, үйл ажиллагааны холбоо хамаарлыг янз бүрийн шинжлэх ухааны мэдлэг, арга зүйд түшиглэн судалдаг салбар дундын шинжлэх ухаан юм. Экологийн судалгаа орчин үед:  Ернхий экологи, Биоэкологи , Геоэкологи, хүний  экологи, хавсрага экологи, нийгмийн экологи  гэсэн  6-н үндсэн салбараар хөгжиж байна.

                 

              ЕРөНХИЙ ЭКОЛОГИ    НЬ  экологийн талаарх олон янзын мэдэлг , мэдээллийг нэгтгэн шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлт ойлголтод оруулах зорилго тавьдаг салбар юм.       Ерөнхий экологи   нь янз бүрийн                    

 Түвшин дэхь экологийн тогтолцоонуудын үйл ажиллагаа, оршин тогтнол хөгжил өөрчлөлтийн ерөнхий зүй тогтолыг нээн илэрүүлж экологийн бусад салбар  ухаануудын хөгжих онолын үндэслэлийг боловсруулдаг. Иймд онолын судалгаа бол Ерөнхий экологийн эрчим, төвшин, чиг хандлагыгтодорхойлдог гол цөм нь юм.
               Байгаль дээрх үзэгдэл хувьсал өөрчлөлтүүд маш алгуур удаан явагддаг бөгөөд асар олон хүчин зүйлүүдийн хам  хүчин зүйлүүдтэй холбоотой байлаг. Иймд зөвхөн ажиглалт хийх замаар байгалийн үзэгдлүүдийн мөн чанарыг илрүүлэн   ойлгох боломжгүй.  Аажим удаан явагдаж байгаамөн нууцхан далд явагдаж буй зарим үзэгдлүүдийг сорил туршилтын замаар илэрүүлэх шаардлаг а   гардаг. Ерөнхий экологи йн тулгуурлах нэг судалгаа бол сорилын арга юм. Сорилын экологи нь энэ шинжлэх ухааны бусад салбаруудыг арга зүйн үнсээр хангаж өгдөг. Экологий олон талт үзэгдлийн бүгдийг сорил туршилтаар  илрүүлэх боломж хязгаарлагдмал. Иймээс загварчлалын тухайлбал, математик    загварчлалын аргыг өргөн ашгилдаг.            

              БИОЭКОЛОГИ БОЛ бусад бүх салбарыг төрүүлсэн уг сурвалж нь юм.                Биоэкологиийн  шинжлэх ухаан биологийн янз бүрийн төвшин дэх тогтолцоонд тулгуурлаж судалгаа явуулдаг. Тухайлбал, бодгаль, популяци, зүйл биоценоз, бүлгэмдэл гэх мэт экологийн янз бүрийн шатны тогтолцооны төвшинд судалгаа явуулдаг  биоэкологийн  бүлгүүдийн тухай бид дурьдсан билээ.
Биоэкологийн бас нэг хэсгийн экологийн хүчин зүйлүүд байгалийн түүхэн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг  тухай судалдаг түүхэн хөгжлийн ( эволюцийн )  экологи бүрдүүлдэг. Биоэкологийн  салбар амьд ертөнцийн амьдралын үйл ажиллагаанд бодис энерги мэдээллийн гүйцэтгэх үүргийг судалдагийн хувьд байгалийн нөөц баялагийг ашиглах, хэмнэх, баяжуулах, байгалийн бүрдэл хэсгүүдийн  тэнцвэрт харьцааг хадгалах зүй тогтол, хэм хэмжээнүүдийн талаар мэдлэгийн санг бүрдүүлдэг.

               ГЕОЭКОЛОГИЙН  шинжлэх ухаан салбар хүрээлэсн байгаа орчин ба амьд биеийн хоорондох харилцан холбоо хамаарлыг тэдгээрийн газар зүйн байршлын үүднээс судалдаг.

Геоэкологийн салбарт  хөрс, ус, агаар, эдэлбэр газар нутаг зэрэг хүрээлэн байгаа орчны экологи, тундр ой хээр цөл  зэрэг   байгалийн бүсүүд болон   голын хөндий, намаг, арал, далай тэнгисийн эрэг мэт тусгай ландшафтын экологи багтдаг.  Дэлхий н эх газрууд  болон тусгай муж, бүс нутаг, орон гүрнүүдийн экологи – газар зүйн онцлогийг илэрүүлж бичиглэл үйлдэх явдал геоэкологийн судалгааны бас нэг хэсэг юм.
Шим мандлын буюу боисферийн судалгааг явуулахын тулд биоэкологи , геоэкологийн салбарын  хамтын хүчин чармайлт шаардлагатай болдог.
                ХҮНИЙ ЭКОЛОГИ  энэ бол нэг талаал нийгмийн гишүүн нөгөө талаар боилогийн бодлагь бие болох хүн, байгаль болоод нийгмийн орчин  ямар нөлөө үзүүлдэг тухай, байгаль  ба хувь хүнд нийгмийн хоорондох харилцан хамаарлыг судалдаг цогц шинжлэх ухааны салбар  юм. Хүнд байгалаас гадна. Нийгмийн орчин давхар нөлөөлдөг бөгөөд эдгээр орчны  хүчин зүйлүүдэд хүний зохицолдох арга хэрэгсэл олон янз байдгаараа хүний экологийн судалгаа амьтны экологоос ялгаатай.  Хүний экологийн нэг томоохон бүлгийг нийгмийн экологийн асуудал эзэлнэ. Нийгмийн экологийн ухаан нь гэр бүл,  отог, омог, яс үндэс, нийгмийн давхрага, хүн ам зүй зэрэг нийгмийн байгууламжийн онцлогийг байгалийн ба нийгмийн орчинтой холбон судалдаг. Хүн төрлөхтний соёл иргэншлийн хөгжиж ирсэн экологийн түүхэн  нөхцлийг судалдаг хүний түүхэнэкологийн  асуудал бол энэ салбарын нэг чухал хэсэг болно.
ХАВСАРГА ЭКОЛОГИЙН САЛБАР   энэ нь байгаль ба хүний  нийгэм , хүн төрлөхтний эрхэлж буй янз бүрийн үйлдвэрлэл, аж ахуйн салбарын хоорондох харилцан нөлөөлөл, хамаарлыг судалдаг   олон янзын судлагдхууны иж бүрдлээс тогтоно.

              Эдийн засгийн үр ашгийг үнэлэх экологийн шалгууруудыг боловсруулах, байгаль болоод хүрээлэн байгаа орчинд нөлөөлж буй хүний хүчин зүйлүүд, түүний эерэг ба сөрөг үр дагаваруудыг илрүүлэх байгалийн нөөц баялагийг байгальд халгүй хэлбэрээр ашиглах хэм хэмжээг боловсруулах хүний нөлөөгөөр эвдэрч доройтсон байгалийн тогтолцоог нөхөн сэргээх, байгаль орчныг хамгаалах арга ухааныг зааж өгөх явдал хавсрага экологийн судлахуун юм. Хавсрага экологийн салбар нь судлах объект болон судалгааны аргаасаа шалтгаалан инжнерийн буюу үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, байгалийн нөөц бай олборлолт, агналтын, суурьшлын буюу хот суурины экологи, анагаах ухааны экологи  гэх мэт чиглэлүүдэд хуваагдана. Экологийн  шинжлэх ухаан   өдий олон салбартай болж хөгжсөн боловч байгаль, нийгмийн хөгжилд  түүний гүйцэтгэх үүрэг ач холболдлыг ойлгож үнэлэх явдал байгаль экологийн хууль зүй тогтлуудыг танин мэдэж, хүлээн зөвшөөрч тэрхүү зүй тонтлуудтай нийцсэн аж ахуй, эдийн засгийн хэлбэрийг хөгжүүлэх асуудал хоцронгуй хэвээр байна.   

Орчин үеийн хоёр хандлага
Сүүлийн  үеийн экологи, хүрээлэн буй орчны тухай шинжлэх ухаанд Хүн ба байгалийн хоорондох харилцан хамаарлын асуудалд хандах зөрөлдөөнтэй хоёр хандлага, үзэл санаа оршиж байна.
1.       Нэг дэхь хандлагыг баримтлагчдийнхаар Хүн ба Байгалийн хоорондох харилцааг хүн өөрөө төлөвшүүлэн тогтоох ёстой бөгөөд хүний зориг эрмэлзэлд тохирсон тэрхүү харилцааны зарчаар Хүн Байгальтай харьцах ёстой гэж үздэг. Энэ үзэл бодол, хандлагыг баримтлагчид үзэх дээ байгалийн хуулийг эзэмшиж ,  түүнийг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж, өөрийн оюун ухаан, нийгмийн байгууламж, техник технологийн хүчин чадалд тулгуурлаж ХҮН ТӨрлөхтөн байгалиЙН  зүгээс нөлөөлж байдаг элдэв дарамтаас чөлөөлөгдөж чадасн гэцгээдэг бөгөөд харин хүрээлэн байгаа орчон доройтож зарим үзэгдэл бол зөвхөн Аж Ахуй   эрхэлтийг зохистой бус явуулсантай холбоотой хэмээн  нотлохыг хичээдэг. Нийгмийн ба шинжлэх ухааны технологийн дэвшлийг байгалийн хуулиуд саатуулж чадахгүй, саад тотгор учруулж болох аар саар асуудлыг, технологийг шинэчлэн сайжруулах замаар арилгаж болно гэж тэд үздэг. Хүн болоод хүний бүтээсэн технологийг  байгалииг захирагч , экологийн хуулиудыг зохицуулагч засаглалын байр сууринд дэвшүүлэн тавьдаг энэ үзэл бодол хандлагыг антропоцентийн буюу хүн зохицуулагат  хандлага гэдэг. Энэ  үзэл , хандлага улс төрчид, эдийн засагчид, үйлдвэр аж ахуйн эзэд , инжнерүүдийн дунд өргөн дэлгэрсэн байдаг.
2.      Хоёр дахь чиг хандлагыг баримтлагчд  хүнийг байгалийн бүтээгдэхүүн , биологийн нэг зүйл амьд мах бодийн  хувьд экологийн үндсэн хуулиудад захирагдаж, байгальтай харьцахдаа экологийн хуулиудын болзол, шаардлагыг хангах ёстой гэсэн үзлийг үндэс болгодог. 
Хүний нийгмийн хөгжил бол байгалийн түүхэн хөгжлийн нэг хэсэг учраас байгалийн шалгарал, түүний эргэлт буцалтгүй чанар, экологийн хүчин зүйлүүдийн үйлчлэх хэм хэмжээнд захирагдх ёстой. Хүнийг хүрээлэн байгаа орчинд гарч байгаа сөрөг үзэгдүүдийн ихэнх нь хүний үйл ажиллагаанаас үйдэлтэй бөгөөд шим мандлын өөрөө өөрийгөө  зохицуулах,   сэргээх  үйл ажиллагааг эвдсэнтэй холбоотой. Байгаль  дахь түүхэн хөгжил эргэлт буцалтгүй байдаг тул түүнийг технологийн замаар дахин сэргээх боломжгүй . Хүн төрөлхтний хөгжил байгалийн хуулиудын үйлчлэлээс хамаарч, түүгээр зохицуулагдаж байдаг  гэж хоёр дахь хандлагыг баримтлагчид үздэг. Амьд байгаль шим мандлын тогтвортой хөгжлийг шийдвэрлэгч нь экологийн  хүчин  зүйлүүд гэж хүлээн зөвшөөрдөг энэхүү хандлагыг экоцентрийн буюу эко төвт хандлага гэнэ. Энэ хандлага нь экологийн мэргэжилтэн, байгалийн тогтолцооны шинжээчид, байгалийг бишрэгс цөөн тооны хүмүүсийг хамарсан байна.  Энэ  хоёр хандлагын алиныг баримтлах асуудлаас эсвэл энэ хандлагыг баримтлагчид хэрхэн зохицох байдлаас экологийн шинжлэх ухааны цаашдын хөгжил, байгаль орчны хамгааллын асуудал багагүй хэмжээгээр шалтгаална
1.2.3Амьдрах арчны үндсэн хүчин зүйлүүд, тэдгээрийн амьд биед нөлөөлөх зүй тогтол
Амьдрах орчин: Амьд биеийг хүрээлэн оршиж, тэдэнтэй байнга үйлчилцэн нөлөөлж байдаг байдаг байгалийн тэр хэсгийг амьдрах орчин гэнэ.  Амьдрах орчны бүрэлдэхүүн шинж чанар олон янз бөгөөд хувьсамтгай байдаг. Энэ утгаар авч үзвэл амьд бие бүхэн маш нийлмэл бөгөөд өөрчлөгдөн солигдож байдаг ертөнц дотор амьдарч , орчны тэрхүү өөрчлөлт хувиралд өөрийнхөө амьдралын үйл ажилллагааг зохицуулах замаар зохилддог. Ийнхүү зохилдохыг дасан зохицох буюу адаптаци гэнэ. Дасан зохицо чанар амьд биед нэг үндсэн шинж юм. Түүний үр дүнд амьд бие орчны нөлөөллүүдийг даван туулж оршин тогтнох бөгөөд хувьсан өөрчлөгдөж, амьдрах чадвараа  дээшлүүлж чаддаг.
Адиптаци янз бүрийн түвштнд явагдана: Эсийн биохимийн найрлага өөрчлөгдөхөөс эхлээд амьд биеийн зан төрхөд хүртэл өөрчлөлт орох: улмаар бүлгэмдэл, экосистемийн бүтэц үйл ажиллагааны түвшинд хүртэл адиптаци илэрдэг. Адиптаци түүхэн хөгжлийн тодорхой шатанд, тодорхой нөхцөлтэй уялдан үүсэх бөгөөд, нөхцөл солигдоход өөрчлөгдөн өөр адиптациар солигддог. Орчны зүгээс амьд биед нөлөөлж буй тусгай хэсэг, шинж чанаруудын үйлчилгээг орчны хүчин зүйл гэнэ. Орчны хүчин зүйл олон янз. Хүчин зүйлүүдийн үйлчлэл амьд биед ашигтай, шаардлагатай эсвэл ашиггүй  , сөрөг нөлөөтэй, хор уршигтайбайж болно.  Экологий хүчин зүйлүүд гарал үүсэл, үйлчлэх хэлбэр үр дагавараараа хоорондоо ялгаатай. Хүчин зүйлийг дотор нь
Ø  Сав ертөнций ( абиотик )

Ø   Шим ертөнцийн (биотик)

Ø  Хүн төрлөхтний (антропоген)хүчин зүйл гэж ангила.
А. Сав ертөнцийн абиотик хүчин зүйлд температур, гэрэл, хорт цацрагууд, агаарын ба усны даралт, чийг усны болоод  хөрсний давсжилт, салхи, усны урсгалын хүч, салхи, газрын хотгор гүдгэрийн нөлөө зэрэг амьгүй сав ертөнцийн зүгээс амьд биед нөлөөлөх хүчин зүйлүүд орно. Эдгээр хүчин зүйлүүд амьд биед шууд аль эсвэл дам  замаар нөлөөлж бөлно.
Б. Шим ертөншийн (биотик )хүчин зүйлүүд амьд биесийн харилчан бие биендээ нөлөөлөх бүхэн хэлбэрүүд хамаарагдана.
Амьд биес хоорондоо мөн шууд ба   дам замаар нөлөөлж байдаг. Тухайлан аль нэг амьд биеийн хувьд түүнийг хүрээлэн амьдарч байгаа бүх амьд биес амьдрах орчны нэг хэсэг мөнө бөгөөд өөрийнхөө ижил  зүйлийн бодигалууд, бусад зүйлийн ургамал, амьтад,бичил биетнийүйлчлэл , нөлөөлөлд тухайн амьд бие байнга өртөж  байдаг.
В. Хүн төрлөхтний (антропогин)Хүчин зүйлд хүн бөгөөд хүний нийгмийн зүгээс бусад амьд биесийн амьдрах орчныг өөрчлөх замаар дам нөлөөлж, мөн амьтан, ургамлын үржил тоо толгойд шууд нөлөөлж буй үйл ажиллагааны бүхийл хэлбэр орно.  АН агнах үр жимс түүхээс эхлээд мал аж ахуй газар тариалан зам харилцаа хөгжүүснээр хүн төрлөхтөн манай гаргийн төлөв төрхөд хүчтэй нөлөө үзүүлсээр байна.
Техник  технологийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хүн төрлөхтний амьгүй байгалийг өөрчлөх , амьд байгальд нөлөөлөх цар хүрээ улам тэлсээр байна.
Хүчин зүйлсийн амьд биед нөлөөлөх хэлбэр. Нэг төрлийн хүчин зүйл янз бүрйин амьд биед харилцан адилгүй нөлөө үзүүлдэг. Жнь: Хүчтэй сални газрын дээд хэсэгт амьдардаг амьд биесэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг атлаа нүхэнд , хөрсний гүнд, цасан доор амьдардаг амьд биесэд онц нөлөөгүй.

Хөрсний давсжилт ба давсны найрлага  ургамлын хооллон амьдрахад чухал нөлөөтэй боловч газрын дээд хэсгийн ихэнх амьд биед онц нөлөөл үзүүлэхгүй . зарим нэгэн хүчин зүйлүүд амьд биеийн түүхэн хөгжлийн урт удаан хугацааны турш өөрчлөгдөхгүй тогтвортой байлаг. Жн: Дэлхийи таталцлын хүч, далайн давслаг чанар , агаарын найргалага гэх мэт. Гэтэл экологийн хүчин зүйлүүдийн ихэнх нь (температур, чийг, салхи, хоол тэжээл , махчид ба шимэгчид, өрсөлдөгчид г.м ) орон зай цаг хугацааны дагуу ихээхэн хувьсаж байдаг бөгөөд хэрхэн өөрчлөгдөх нь амьдрах орчны онцлогоос шалтгаална. Тухайлбал: Температур  их газарт хувьсамтгай , далайн ёроолд тогтвортой байдаг. Махан идэшт амьтдын идэш тэжээл байнга өөрчлөгдөж , ихэвчлэн хомсдож байдаг бол шимэгч амьтдын (додоодшимэгчид) тэжээлийн нөөц тогтвортой , байнга хүрэлцээтэй байдаг төдийгүй  бараг илүүдэлтэй байна. 
ХҮчин зүйлүүдийн цаг хугацаагаар өөрчлөгдөх явц нь :
1.      Тогтмол үелэн давтагдах шинжтэй байж болно. Тухайлбал: хоногоор, улирлаар далайн таталт  түлхэлтийн мөчлөгөөр г.м
2.      Тогтмол хугацаанд давтагдахгүй санамсаргүй шинжтэй  өөрчлөгддөг хүчин зүйл. Жнь : Уур амьсгалын хүчин зүйл жил жилээр өөр байх шуурга , угалз үеэр , газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн аюулд хүргэдэг хүчин зүйлүүдийн давтагдал.
3.      тодорой урт удаан хугацаа өнгөрөөгөөд давтагдаж, удаан үргэлжилдэг өөрчлөлтүүд. Тухайлбал: уур амьсгал хуурайших хүйтрэх гэх мэт үзэгдлүүд орно.
 Экологийн хүчин зүйлүүд янз бүрийн амьд биед харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Үүнд: а/. Амьд биесийг физиологи, биохимийн хувьд дасан зохицох өөрчлөлтөд өдөөн цочроогчийн үүрэг гүйцэтгэж болно.
Б/. Тухайн нөхцөлд амьдрах боломжгүй болохыг нөхцөлдүүлсэн хязгаарлагчийн үүрэг гүйцэтгэж болно.
В/.  бүтэц  зүйн ( анатоми, морпологийн) өөрчлөлтөд хүргэдэг модификаторын үүрэг гүйцэтгэнэ.
Г/. Орчны бусад нөхцлүүд өөрчлөгдсөнийг илтгэх дохионы үүрэг гүйцэтгэж болно.

Нэг зүйлийн амьд бие орчны янз бүрийн хүчин зүйлийн үйлчилгээнд харилцан адилгүй байдлаар зохилдсон байдаг.  өөрөөр хэлбэл, тухайн амьд бие нэг хүчин зүйлийн үйлчлэлд тэсвэртэй мөртлөө өөр нэг хүчин зүйлийн өөрчлөлд тэсвэр муутай эмзэг байж болно. Орчны нэг хүчин зүйлийн нөлөөлөлд амьд биесийн зохилдсон хэм хэмжээнээс өөр төрлийн хүчин зүйлд зохилдлох байдал үйл шалтгаалдаг болохыг доор дурдсан жишээнээс үзэж болно. Манай орны цөлөрхөг хээрийн бүсэд амьдардаг Belopus gobiensis гэдэг хар цох хөрсний давсжилтад дэсвэртэй боловч чийгийн дутагдалд тэсвэр муутай. Ийнхүү хүчин зүйл бүрт зохилдох байдал өөр өөр байдаг тул амьд биеийн зүйл бүхэнд адаптацийн олон хэлбэр илэрнэ.
 Хүчин зүйлийг тэсвэрлэх хэм хэмжээ нь нэг зүйлд багтдаг амьд биесийн нас хүйс, тарга, хүч  физиологийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Тухайлбал хивэн эрвээхэйн өндөг –27 –С ын хүйтнийг, түүний хүрэнцэр –7 С-ын хүйтнийг, бие гүйцсэн эрвээрэй –22С –ын хүйтнийг тус тус тэсвэрлэх чадвартай. Үүнээс үзвэл аль нэг зүйлийн амьд биеийн экологийн валент чанар тэр зүйлийн тусгай бодголиудын вален чанараас ямагт илүү байдаг  ажээ.

Янз бүрийн хүчин зйүлүүд амьд биед нэгэн зэрэг нөлөөлөх үед бие биеийнхээ нөлөөллийн хүчийг саруулах, эсвэл эрчимжүүлэх хэлбэрээр хам үйлчлэл явуулна.
Жнь: амьтад чийгтэй халуунийг бодвол хуурай агаартай халууныг сайн тэсвэрлэнэ. Хүчтэй салхитай хавсарсан хүйтэнд амьтад амархан даарна.
       Орчны хүчин зүйлүүдийн үйлчлэх нөлөө хичнээн олон янз боловч мөн амьд  биеийн уг үйлчлэлд хариу үйлдэж дасан зохицох хэлбэр хичнээн олон шинжтэй боловч бүх нөхцөлд нийтлэг илэрдэг ерөнхий зүй тогтлууд байдаг.
Бүх амьд биед нийтлэг үйлчилдэг зүй тогтлын нэг нь оптимумын хууль бий.

Опитумумын хууль: Хувьсмал шинж чанартай ихэнх хүчин зүйлүүдийн үйлчлэл тухайн амьд биеийн амьдралд ашигтай байх, эсвэл ашиггүй  нөлөө үзүүдлэх нь  уг хүчин зүйлийн хэм хэмжэ:э хүчнээс шалтгаална. Аль нэг хүчин зүйлийн үйлчлэл хэтэрхий их байх хэт бага байхын аль алин нь амьд биед сөрөг нөлөө үзүүлдэг.
Тухайн хүчин зүйлийн организмд хамгийн тохиромжтой үйлчлэх хэм хэмжээг оптималь хэмжээ гэнэ. Оптималь хэмжээг хэтэрч багасах эсвэл ихсэхийн хирээр  амьд биеийн доройтох байдал нэмэгдэнэ.
 Ийнхүү тухайн хүчин зйүлийн үйлчлэх хэмжээ улам нэмэгдсээр эсвэл улам буурсаар байвал амьд биеийн амьдрах  чадвар улам доройтсоор цаашид уг хүчин зүйлийн үйлчлэлийг тэсвэрлэн амьдарч чадхааргүй хязгаарт хүрнэ.
Энэ үед амьдралын үйл ажиллагаа хямарч үхэх аюулд учирна. Хуучин зүйлийн энэ хэмжээ хязгаарыг хямралын цэг гэж нэрлэнэ.
Хуучин зүйлийн тааламжтай үйлчлэх хэмжээ хязгаараас хямралын цэг хүртэлх хэмжээг доройтлын бүс гэж нэрлэнэ.   Үүнээс үзвэл хүчин зүйлийн үйлчлэлийг тэсвэрлэх дээд , ба доод утгыг хямралын минимум  ба максимум цэгийн хоорондох зайгаар хэмжигдэнэ. Үүнийг экологийн валент чанар гэж нэрлэж болно.
Янз  бүрийн зүйлийн амьд биетүүдийн амьдралын опитамаль хэм хэмжээ, валент чанар нь ялгаатай.
Тухайлбал сэрүүн бүсийн ихэнх ургамал 60С хүртэлх температурын хэлбэлзлийг ажрахгүй  даван туулж, амьдралын идэвхийг алдалгүй ургадаг. Гэтэл чийглэг дулаан орны ургамлууд  температурын 6-8С хүрсэн хэлбэлзлийг дааж чадахгүй үхдэг.
Манай орны заримдаг цөлийн бүсүүдэд ургадаг  ахар навчит баглуур, таар  зэрэг ургамлууд  -40-+40 Схүртэлх темрературт амьдралын идэвхээ алдахгүй  . Цөлийн бүсэд амьдардаг зарим хар цахиуд –40 С-аас +60 С хүртэлх хэлбэлзлийг тэсвэрлэж чаддаг. 
            Сав ертөнцийн  ( абиотик) хүчин зүйлүүдийн үйлчлэх нөлөөг тэсвэрлэх өндөр  чадвартай амьд биетүүдийг эврибоинт, тэсвэрлэх чадвар муутайг стинобионт гэж нэрлэдэг. Тусгай хүчин зүйлүүдийн хэлбэлзлийг тэсвэрлэх чадварын хувьд оноож нэрлэе гэвэл: Температурын хувьд – Стенотерм , Эвритерм: даралтын хэлбэлзлийн хэмжээг тэсвэрлэх чадварын хувьд – стенобат, эврибат, дансны хувьд – стеногалин, эвригалин гэх мэт нэрлэнэ.
Хамгийн багын хууль: энэ хуулийг 1840 онд гернаны нэрт химич Ю. Либих дэвшүүлжээ. Тэрээт таримал ургамалд бордоо хэрэглэх норм хэмжээг тогтоох судалгаа явуулах явцад ургамлын ургалтын эрчим ургацын хэмжээ нь хөрсөнд хүрэлцээтэй элбэг бөгөөд тухайн ургамал өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэдэг боловч шаардагдах хэмжээнээс бага байгаа тэжээлийн бодисуудаас шалтгаалдаг болохыг тогтоожээ. Үүнээс үндэслээд тэрээр хамгийн хүрэлцээ муутай , бага  хэмжээтээ байгаа хүчин зүйлүүд амьд биеийн тогтвортой оршин тогтнох, үржиж төлжих чадварыг тодорхойлно     гэсэн зарчмыг дэвшүүлсэн байна. Ю. Либихийн томъёолсон нь энэ зарчим нь   тухайн үед эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байсан боловч хожим нь ихэнх байгаль судлаачид хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Хамгийн багын хуулийг дараа дараагийн эрдэмтэд улам боловсронгуй болгон хөгжүүлж уг хуулийн үйлчлэх хүрээг тодруулан  агуулгыг нь улам баяжуулж иржээ. Тухайлбал. Германы эрдэмтэн Э.А Мичерлихын 19090онд томъёолон гаргасан хүчин зүйлүүдийн хам үйлчлэлийн зарчим Амеркийн эрдэмтэн В.Э . Шелфордын 1913 онд дэвшүүлсэн амьд биес экологийн хүчин зүйлийн опитимум  хэмжээнээс хэтэрсэн үйлчлэлийн хүчийг тэсвэрлэх тэсвэрлэлтийн дээд ба доод хязгаарт байдаг тухай толерант  чанарын тухай хууль Германы эрдэмтэн А. Тинаманын 1939 онд хуучин зүйлүүдийн оптимумаас алслагдсан утгуудад амьд бие эмзэг болохыг илрүүлсэн бүтээлүүдээр Ю. Либихийн хууль баяжиж иржээ. Хамгийн багын хуулийн ач холбогдол нь амьдрах чадварыг хязгаарлагч хүчин зүйлүүдийн доод хязгаар байдгийг  зааж өгсөнд оршино. Харин  В. Э . Шелфорд       А. Тинаман  нарын дэвшүүлсэн зарчим  нь хүчин зүйлүүдийн амьдрах  боломжийг алдагдуулдаг доод хязгаар байдаг төдийгүй бас дээд хязгаар байдгийг илрүүлсэн байна. Ингэхлээр амьд бие болоод поцуляци бүлгэмдлийн зэрэг экологийн тогтолцооны бүх түвшинд аль нэг экологийн хүчин зүйлийн үйлчлэлийг тэсвэрлэж чадах дээд доод хязгээр байдаг бөгөөд энэ хоёр хязгаарын хооронд амьд тогтолцоо амьдаарааа оршин байх чадвартай байна. Үйнийг тэсвэрлэх чадвар гэж нэрлэдэг. Минимум ба толерант чанарын хуулийн үйлчлэлийг мэдэхгүй  мэддэг боловч хайхрахгүй байх явдал экологийн хувьд төдийгүй эдийн засгийн  хувьд алдагдалд орж хохирход хүргэдэг












1 comment:

  1. Hotel and Casino, Las Vegas, NV - Mapyro
    Welcome 제주 출장마사지 to the world-famous Casino at The Venetian, 포천 출장마사지 an elegant and 문경 출장마사지 full of excitement! Enjoy the best Las Vegas dining, 안양 출장샵 entertainment, 의왕 출장안마 and entertainment at a

    ReplyDelete